|
Нээлттэй эх бүхий програм хангамжийн төслүүд
Энэ хуудас бидний хэрэгжүүлж буй төслүүдийн талаар товч мэдээллийг танд өгнө. Бид ОпенОфис, ГНУ , Гноме, КДЭ, Федора, Мандрива гэх мэт нээлттэй эх бүхий олон төсөлд оролцож, эдгээр системүүд монгол хэл дээр ажиллах боломжийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Хэрэв та төслүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл цонхны зүүн талд байрлах цэсээс сонголт хийж болно.
Мөн ОпенМН багийн гишүүд өөрсдөө санаачлан хэд хэдэн төслүүд хэрэгжүүлж байгаагийн жишээ нь "Үг үсгийн алдаа шалгагч програмын монгол хэлний толь", "Соёмбо линүкс", "Монгол хэлний үгийн сан", "Монгол-англи-герман-орос толь бичиг" болон Вэбд суурилсан орчуулгын портал програмуудыг боловсруулан хөгжүүлж байна.
1. Соёмбо линүкс
Соёмбо линүкс бол дебиан линүкс дээр суурилсан монгол хэл дээрх хамгийн анхны үйлдлийн систем билээ. Энэ төсөл нь бусад нээлттэй эх бүхий програм хангамжуудын орчуулгын төслүүд дээр суурилан хэрэглэгчиддээ бүрэн монгол хэл дээр ажиллах орчинг бүрдүүлэхийн төлөө хэрэгжүүлж байгаа төсөл юм. Соёмбо төсөл 2003 онд эхэлсэн ба түүнээс хойш санхүү болон мэргэжлийн хөгжүүлэгчдийн гачигдлаас болоод цааш хөгжүүлэх боломжгүй болж зогссон билээ. Бид энэ үйлдлийн системийг цааш хөгжүүлэхийн тулд програмистууд болон оюутнуудыг тогтмол хайж байна. Хэрэв та бидэнд туслахыг хүсвэл холбоо барина уу. Төслийн вэб хуудас.
2. мн.ОпенОфис.орг
Энэ мн.опенофис.орг нь OpenOffice төслийн дэд төсөл юм. ОпенОфис нь нээлттэй эх бүхий офисын програм хангамжийн цогц юм. Энэ нээлттэй эх бүхий үнэ төлбөргүй програм хангамжийн гол зорилго нь дэлхий даяар хэрэглэх олон улсын хэрэглээнд нийцэхүйц, бүх чухал үйлдлийн системүүд дээр ажиллах боломжтой Офис багц үүсгэх юм. Өнөөдөр энэ програм хангамж микрософтын офис програм хангамжийг бүрэн орлож чадахуйц болсон билээ. Хувь хүн, сургууль боловсролын байгууллага, засгийн газар, компаниудад өргөн хэрэглэж байна.
Энэ төсөл нь 2004 онд монгол хэлээ OpenOffice.org-т оруулах зорилгоо эхэлсэн бөгөөд одоо дуусахад тун ойртсон бидний хамгийн чухал төслүүдийн нэг юм. Бид орчуулгад оролцох хүсэлтэй хүмүүсийг бүртгэж оролцуулж байна. Төслийн вэб хуудас
3. Монгол Гноме
Монгол гном нь Гноме хэмээх ойлгоход хялбар, хэрэглэхэл хөнгөн линүкс юникс үйлдлийн системүүдэд зориулсан десктоп буюу дэлгэцийн системийн монгол хувилбар юм. Бид эх хэлээ Гноме 2.2 хувилбарт 2002 онд оруулсан ба цааш 2.8 хүртэл хувилбарт нь бүрэн дэмжилт хийсэн. Харин 2.8 - 2.16 хүртэл хувилбарт хагас буюу 70%-с дээш дэмжилтүүд хийгээд байна. Бид энэ төсөлд оролцох хүсэлтэй орчуулагчдыг тогтмол хайж байна. Төслийн вэб хуудас
4. Монгол КДЭ
Монгол КДЭ нь мөн линүкс юникст зориулсан КДЭ дэсктоп системийн монгол хувилбарыг гаргах зорилго бүхий төсөл юм. КДЭ нь линүкс юникст зориулсан анхны хамгийн том хүчирхэг дэлгэцийн систем билээ. Монгол КДЭ төслийг бид 2003 онд эхлүүлж амжилттай хөгжүүлж байна. Бид эх хэлээ KDE 3.1-KDE 3.3 оруулсан билээ. Бид энэ төсөлд оролцох хүсэлтэй орчуулагчдыг тогтмол хайж байна. Төслийн вэб хуудас
5. Линүкс тараалт
Энэ нь бидний хэдийн хийсэн орчуулгуудаа ашиглан янз бүрийн линүксүүдэд монгол хэлээ оруулах зорилготой төсөл юм. Бидэнд одоогоор нээлттэй эх бүхий програм хангамжуудын орчуулгын хамгийн том сан байгаа тул үүнийгээ ашиглан боломжит програм хангамжуудыг орчуулах нь цаг зав хөрөнгө хэмнэсэн үр дүнтэй үйлс юм. Тиймээс бид Дебиан, Увунту, Федора, Мандрива төслүүдэд зарим нэг орчуулгуудыг нийлүүлсэн билээ. Бид энэ төсөлд оролцох хүсэлтэй орчуулагчдыг тогтмол хайж байна. Төслийн вэб хуудас
6. Aspell - Үг үсгийн алдаа шалгагч
GNU Aspell нь үнэгүй нээлттэй эх бүхий үг үсгийн алдаа шалгагч програм хангамж юм. Энэ нь сан хэлбэрээр ч бие даасан хэлбэрээр ч ажиллах боломж бүхий програм. Үүний гол давуу тал нь бусад шалгагч програмуудтай харьцуулбал төстэй үгийг маш сайн санал болгож чаддагт оршино. Aspell нь UTF-8 кодчиллыг дэмждэг. Бид энэ програмын монгол хэлний толийг хариуцан ажилладаг. Төслийн вэб хуудас
7. Болор - Үг түүгч
Энэ төсөл 04.04.2007 эхэлсэн ба бид үүгээр монгол үгийн маш чанартай хамгийн том монгол үгийн санг бүрдүүлэх зорилготой хэрэгжүүлж байна. Одоогоор бид энэхүү програмыг ашиглан 850 000 гаруй үг интернетээр түүсэн ба өдрөөс өдөрт улам хурдтай өсөж байна. Тиймээс бид эдгээр үгсийг бататгах хэл шинжлэлийн мэргэжилтнүүдийг тогтмол хайж байна. Төслийн вэб хуудас
|