ОпенМН баримтжуулалт
 

DEVELOPERS MANUAL

Яаж .po .pot файлуудыг орчуулах вэ?, Зохиогч: Санлигийн Бадрал


Үүсгэсэн огноо: 2003-07-23 00:17:54 Уншигдсан: 339

Яаж хэрэглэгчийн график дэлгэцийн .po .pot (gettext formated files) файлуудыг орчуулах вэ?
Эхлээд .PO .POT файлууд гэж юу вэ? гэсэн асуулт гарч ирэх байх. Одоо яаж орчуулах талаар авч үзъе.
Орчуулга хийхэд хэрэглэгдэх зүйлс
Та мэдээж ямар нэг Линукс систем суулгасан байх нь тодорхой. Яг ямар линукс суулгах нь таны дурын хэрэг. Хэрвээ та линукс өмнө нь хэрэглэдэггүй байсан бол хамгийн аятайханаар SuSE, эсвэл Mandrake, эсвэл Redhat линукс суулгахыг зөвлөе. Бүгдийг нь та интернэтээр эсвэл үнэгүй татаж аваад суулгах боломжтой. Одоо таньд кбабэл гэдэг тохилог сайхан программ орчуулга хийхэд чинь зориулагдаад үнэгүй дараах хаягт байгаа. ftp://ftp.i18n.kde.org/tools/kbabel/ Ингээд үүнийг суулгахыг зөвлөж байна. Суулгахад маш хялбархан. Татаж авсан файлаа /usr/local/ лавлах руу задал. Тэгээд задарсан лавлах руугаа ороод
./configure


make

make install

гээд л бэлэн болно. Мөн KDESDK пакетэд цуг байдаг. Тэндээс нь автоматаар суулгаж болох юм. Энэ программ юникод ашигладаг. Хэрвээ боломжгүй бол та gtranslator гэсэн бас нэгэн аятайхан программ ашиглаж болно. http://www.gtranslator.org/download/releases/0.43/gtranslator-0.43.tar.gzхаягт бий. Та татаж аваад дээрхийн адил суулгаж болно. Одоо та яаж монголоор бичих болж байна гэж бодож байна уу? Санаа зоволтгүй. Хэрвээ та КДЭ ашиглаж байгаа бол дараах хаягаас [mondrive] -г татаж аваад суулгана уу. http://badaa.mngl.net/myproduct/mondrive.tar.bz2 Татаж авсан файлаа задлаад
./mondrive 
гэж бичээд энтэр дарна уу. Дараа нь ажиллаж дуусахынхаа өмнө yes/no гэж асууна. yes=y -г дарна уу. Одоо рэадмэ файлыг нь уншаад KDE-ийн хувьд controlcenter/associated devices/keyboard –аас монгол гэж нэмэгдсэн ч гэсэн макидоныг сонго. Учир нь та өөрийн KDE-г дахин хөрвүүлэхээс нааш монгол драйвер маань ажиллахгүй.
Энэ драйвер юникод ашигладаг ба Виндовс XП –н драйвертай яг адилхан байрлалтай монгол бичгийн машины стандартаар авсан. Харин 104 товчилууртай гарын хувьд өмнөх драйверт дутуу байдаг 2 хаалт анхаарлийн тэмдэгүүдийг нэмж өгсөн. Эсвэл та шууд xFree86-гийн 4.2 -оос хойшхи хувилбарыг суулгана уу. Хэрвээ та ГНОМЕ хэрэглэж байгаа бол дээр дурдсан зааврын дагуу монгол гар болон фонтоо суулгана уу. Дараа нь .pot файлаа кбабэл программаараа нээнэ. Ингээд орчуулгаа эхэлнэ. Дээд цонхонд гарч ирэх англи текстүүдийг доод цонхонд монголоор орчуулан бичнэ.
Анхаарах зүйлс: Орчуулга хамгийн гол нь утгын хувьд зөв байх ёстой.
               #: ReniceDlg.cpp:31 #, fuzzy 
msgid \"Renice Process\"
msgstr \"Явж буй процесс\"

гэж биш

#: ReniceDlg.cpp:31 msgid \"Renice Process\"
msgstr \"Процессийн шинэ давуу эрх\"
гэж авах хэрэгтэй. Орчуулга мөн дүрмийн хувьд зөв байх ёстой.
                              #: kpackage.cpp:613
#, fuzzy, c-format
msgid \"Unknown package type: %1\"
msgstr \"Мэдэгдэхгүй пакетийн төрөл: %с\"
гэж биш

#: kpackage.cpp:613
#, c-format
msgid \"Unknown package type: %1\"
msgstr \"Мэдэгдэхгүй пакетийн төрөл: %1\"
гэх ёстой. Эдгээр (\"%1\", \"%2\";, гэх мэт) тэмдэгүүд нь программд хэрэглэгдэж буй хувьсагчийн төрлийг зааж байгаа юм. Эдгээр нь таны орчуулга дээр хамаагүй мэт харагдаж байгаа боловч цаанаа маш чухал хувьсагчидийн хуучин төрлүүд (\"%d\", \"%s\", гэх мэт) зааж байдаг тул яг адилхан авах хэрэгтэй. Тэгээгүй тохиолдолд мэдээж программд алдаа гарна. Эцэст нь дараах „Fuzzy“ таг гэгддэг дараах шиг файлын төгсгөлд байгаа #~ р эхэлсэн мөрүүдийг устгах ёстой.
#~ msgid \"Where do you want to go tomorrow?\" 
#~ msgstr \"Where do you want to go tomorrow?\"
#~ msgid \"No comment available\"
#~ msgstr \"Тайлбар алга\";
Одоо та жишээ болгож дараах файлыг татаж аваад туршиж үзнэ үү! example.po
Дашрамд : кбабэл программ ийм мөрүүдийг автоматаар устгадаг. Хэрвээ ямар нэг асуудал гараад та өөрөө үнэхээр шийдэж чадахгүй байвал badral@chinggis.com хаяг руу э-захиа бичээрэй.

 

Хэрвээ та дээрхи жишээг амжилттай хийж чадаж байвал манай шуудангийн багц руу майл илгээж орчуулах зүйлсээ хүлээн авна уу.
Мөн гноме-ийн хувьд юу орчуулагдсан, эсвэл юу орчуулагдаагүй байгааг та http://developer.gnome.org/projects/gtp/status/gnome-2.2/mn/index.html хаягаас харж болно.
КДЭ-ийн хувьд http://i18n.kde.org/stats/gui/KDE_3_1_BRANCH/mn/index.php.
Мандраке линуксын хувьд http://www.mandrakelinux.com/l10n/mn.php3.

Бэлтгэсэн С.Бадрал, Опенмн баг.


0.341