ОпенМН мэдээ
 
Suse Studio ажиллаж эхэллээ
Novell -н Suse Studio хэрэгцээнд хүрлээ. Хэрэглэгч үүнийг ашиглан өөрийн хэрэгцээг хангасан Suse хувилбарыг үүсгэж болох юм.

Хэрэглэгч OpenSuse 11.1, Suse Linux Enterprise 10, Suse Linux Enterprise 11 гурваас аль нэгийг нь өөрийн Suse-д суурь болгон сонгох боломжтой. Гарч ирж байгаа Suse нь CD, DVD болон USB хуулбар (ISO) хэлбэртэй байж болох аж. Мөн 32 bit 64 bit Kde, Gnome, JeOS зэрэг сонголтууд багтаажээ.

Novell энэ бүтээгдэхүүнээ, өөрийн зохиосон програм хангамжаа линүкс тархацтай цуг тараах сонирхолтой  бие даасан програм үйлдвэрлэгчидэд (ISV) голчилон зориулжээ. Ингэснээр хэрэглэгч үйлдэлийн системтэй зууралдалгүйгээр сонгосон програм хангамж, багц бүхий тархацыг гарган авах юм байна. Шинэчилэлийн (update) Suse-Linux-Enterprise-Лиценз туршилтын үед үнэгүй байх аж.

susestudio.com -д энэ модулыг хэрэглэж боломжтой, гэхдээ шууд ашиглаж болохгүй ба сонирхосон хүмүүс хаалттай бета туршилтанд бүртгүүлнэ үү гэж Novell мэдэгдлээ.

Уншсан 542 Мэдээний хуудас руу     |     Буцах
0.036