ОпенМН мэдээ
 
Нэгдсэн орчуулгын систем

ОпенМН баг нэн удаан чимээгүй явсны эцэст энд тэндгүй эхлүүлээд байгаа нээлттэй эх бүхий төслүүдийг нэгтгэх үүднээс нэгдсэн орчуулгын системийг суулгалаа. Хэрэв та ГНОМЕ, КДЭ, ОпенОфис.орг гэх зэрэг томоохон төслүүдийн монгол орчуулгад оролцох хүсэлтэй бол http://trans.openmn.org/ орж бүртгүүлнэ үү. Энэ онлайн орчуулгын систем бөгөөд хуучин манай ОРЧУУЛГА буланд байсан системийг орлож байгаа юм. Хуучин систем маань цөөн хөгжүүлэгчтэйгээс гадна чадлыг бодолцон MYSQL, PHP дээр бичигдсэн прогам байсан тул орчуулгыг арчлан PO хэлбэрт оруулан зохион байгуулахад нэлээн хүндрэлтэй байсан тул ийнхүү Pootle ашиглахаар шийдвэрлэсэн болно. Одоогийн байдлаар зөвхөн ГНОМЕ орсон байгаа бөгөөд цаашид бусад төслүүдийн орчуулгууд нэмэгдэх болно.

Хэрэв та урьд нь ГНОМЕ-г орчуулах гэж оролдож байсан бол https://launchpad.net, limnux.mn, linux.mn гэх зэрэг олон сайтууд дээр орчуулах гэж оролдсон байж болох юм. Гэвч таны орчуулга үндсэн нийгэмлэгийн агуулах руу орж өгөхгүй зовлонтой байсан байж болох юм. Одоо тэгвэл та http://trans.openmn.org системд орчуулгаа хийвэл хамгийн оройтлоо гэхэд долоо хоногийн дотор gnome.org үндсэн агуулахад бичигдэж байх болно. Мөн долоо хоног бүр шалгах зориулалтаар орчуулгууд .deb форматаар бэлтгэгдэнэ.


Уншсан 327 Мэдээний хуудас руу     |     Буцах
0.133